М.ОЮУНЧИМЭГ: ЭМДС хувийн аптекуудын эздийг л санхүүжүүлж байгаа нь нотлох баримтаар харагдаж байгаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Oyunchimeg gishuun/277891570_575139256870213_2574879185978105017_n.jpg

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах түр хороо мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн М.Оюунчимэг: Хянан шалгах түр хорооны зарим шинжээчид эмийн салбарын асуудал нүүрсний хэргээс ч илүү ноцтой гэж ярьж байна. Энэ салбарт төрийн яам, агентлаг, цаашлаад шийдвэр гаргах түвшинд улс төрийн холбоо хамаарлыг харахад маш ноцтой түвшинд хүрчихсэн.

УИХ-аар орж ирж байгаа хуулийг хүртэл босго давуулахгүй байх, эсвэл агентлаг байгуулахтай холбоотой чухал заалтыг хасаад хаячихсан байх жишээтэй зүйлүүд ч байна. Энэ зах зээлд 500-700 тэрбум төгрөг эргэлддэг хэр нь ЭМД-ын санхүүжилт хувийн аптекуудын эзэд, эм импортлогч компаниудыг л тэтгээд байгаа нь нотлох баримтаар харагдаж байгаа.