Д.Амарбаясгалан: Гол, гол гурилынхан АН-аас нэр дэвшихээр горилж байгаа сонсогдсон. Парламентад суудалтай нам, намын даргад нөлөөлчихсөн байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:amarbayasgalan/7da98561-64bc-4a35-a715-0f6296137251.jfif

АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа 34 жилийн ойн баярын хурлын үеэр "МАН-ын удирдагчид гурил байтугай махны үнийг ч мэдэхээ больсон. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нь "Гурил үнэтэй учраас хөдөө, аж ахуйн салбараа самарна" гээд сууж байна" гэж байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Гурилынхан хүчтэй, лобби сайтай гэж эс хэллүү. Үсрээд л гараад ирж байна даа. Бүхэл бүтэн парламентад суудалтай нам, намын даргад нөлөөлчихөж шүү дээ. Гол гол гурилчид АН-аас нэр дэвшихээр горилж байгаа сонсогдсон. Аргагүй юм байна даа. Ер нь гурилын үнэ 3-4 дахин өсөж 3000 төгрөгт хүрсэн шалтгаан чинь цаанаа айхтар улстөр байгаа юм байна" гэх хариу тайлбарыг твиттер хуудсаараа дамжуулан өгчээ.