С.Зоригийн хэргийг мөрдөгчид илрүүлсэн. Алуурчид нь одоо ч сэжигтэн хэвээрээ гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:elbegdorj eronhiilogch/MPA PHOTO 2017-0104.jpg

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсаараа дамжуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон "Улаанбаатараас ярьж байна" ярилцлагын нэвтрүүлгийн зарим хэсэгт тайлбар өглөө.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед С.Зориг агсны хэргийг шалгах таван ч Ажлын хэсэг тарж байсан. Энэ нь тухайн үеийн Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сэдэл байсан. Харин сэдлээ гүйцээж чадалгүй огцорсон" гэсэн юм.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Л.Оюун-Эрдэнэ ээ, чи бүр том болох гэж оролдоод буруу замаар явж байна. С.Зоригийн хэргийг мөрдөгчид илрүүлсэн. Алуурчид нь одоо ч сэжигтэн хэвээрээ" гэх хариу тайлбарыг өгөв.