Ц.Элбэгдорж: Монголын эрх чөлөөг “НОЙЛ“ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ унагаад байна. Baabar.mn-д орсон видеотой нийтлэлийг хаажээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:elbegdorj eronhiilogch/202412183_629673451768870_1923206532886815294_n.jpg

Нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын baabar.mn сайтын үйл ажиллагаа тодорхойгүй шалтгааны улмаас саатаад буй.

Энэ талаар Нийтлэлч Баабар "baabar.mn-ийг тасалчихлаа. Өчигдөр би нэг "эвгүй" юм биччихсэн. Өнөө өглөө Ц.Элбэгдорж бүр ч "эвгүй" юм гаргасан нь дөнгөж цухал үзэгдээд таслагдав. Мөн Б.Цэнддоо бүр ч аймаар эвгүй юмаа тавих гээд чаддаггүй. Манай сервер Монголынх. Тэд утсаа авахгүй гөлийж байна. Хаягаа гадагш нь гаргахаас" гэх байр суурийг илэрхийлжээ.

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Иргэдээ доромжилж ханахгүй юм. Хойд Солонгос болжээ. Baabar.mn-д орсон видеотой нийтлэлийг хаав. Монголын эрх чөлөөний үзүүлэлтийг энэ "НОЙЛ" Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ингэж л доош унагаад байгаа юм. Бичвэртэйгээ миний фэйст бий. Ороод уншиж үзэж болно" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Баабар өлсчээ түүнд хуушуур авч өгөөрэй үхэнгээ алдаж ганц галзуу хүний өдрийн тэмдэглэл чаах гэтэл эрх баригч нар хаачихлаа хөөрхий Баабар хэн ч биш болцон байсан хэдэн цаас олоод хоол аваад идий гэтэл ийнхүү баларлаа түүнд хоолны үлдэгдэл байвал өгчихөөрэй

  • Ц
    Царай судлагч

    Хэнийг ч яаж ч чадахаар занаж чаддаг нэгэн болохоо харуулж л байна даа.

  • З
    Зочин

    Хохь нь ш дээ. Baabar.mn чинь өөрөө иргэдэд хаалттай, Зөвхөн Бат-Үүл, Элбэгдорж нар л иргэдэд тулгасан мэдээллээ бичдэг, иргэд сэтгэгдэл бичих боломжгүй, хаачихсан байдаг биз дээ. Тэгэхээр иргэдийн сэтгэгдлийг хаадаг бол өөрсдийг нь ч гэсэн хаах нь зөв ш дээ. Тэрнээс нэг талынх нь бичиж болдог нөгөө талаа хаадаг ардчилал гэж байсан юм.