Д.Амарбаясгалан: Гурилын үйлдвэрүүд улаанбуудайг үнэлж авахдаа хувийн лабораторитоо шинжилж, хямд үнээр авдаг байсан

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:amarbayasgalan/jhf.jpg

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл өгөхдөө гурил үйлдвэрлэлийн асуудлыг хөндсөн юм. Тэрбээр,

"2023 онд 980 мянгаас 1 сая 285 мянган төгрөгийн хооронд улаанбуудайн үнийг тогтоож байсан. Харамсалтай нь, гурилын үйлдвэрүүд улсын бус өөрсдийн хувийн лабораторид улаанбуудайг шинжилж байсан нь тогтоогдсон. Шинжилж буй улаанбуудайн 10 гаруй хувийг л дээр дурдсан үнээр авдаг. Бусдыг нь чанар, стандарт хангаагүй гэх нэрийн дор үнийг нь буулгадаг" гэлээ.