Л.Гантөмөр: С.Зоригийн хөшөө байрлаж буй газар нь нийтийн эзэмшлийн талбай гэдгийг Нийслэлийн газрын албанаас асуугаад мэдчихэж болно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 21 сек
120
legacy:Gantumur Lu/гантөмөр.jpg

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний газрыг МоАХ-оос улбаатай Шинэ дэвшилтэт холбоо зарсан талаарх мэдээллийг Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа мэдэгдсэн. Тодруулбал, "Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй" гэсэн юм.

legacy:МАН - АН.png

Тэгвэл Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хариу тайлбар хийлээ. Тэрбээр,

"Сонгууль дөхөөд үү аль эсвэл хаваршаад уу. Оргүй золбин үгс тэнүүчлэх болов. Үүний нэг нь "Ардчилсан нам С.Зориг агсны хөшөөг зайлуулж, барилга барих гэнэ. Бид хамгаална" ч гэх шиг. Ийм гүжир үгсэд хариу өгөх нь мунхаг хэрэг хэдий ч худлыг мянга давтвал үнэн болчихдог учраас ганц хоёр тайлбар өгөх нь зөв болов уу.

С.Зориг агсны хөшөө Нийслэлийн хийгээд, "Зориг сан"-ийн эзэмшилд байдаг. Хөшөө байрлаж буй газар нь нийтийн эзэмшлийн талбай. Хүссэн хэн ч Нийслэлийн газрын албанаас асуугаад мэдчихэж болно.

Хоёрдугаарт, Ардчилсан нам одоо өөрийн гэсэн байргүй бөгөөд тэр жижиг байшинд түрээс төлж хэдэн жил болсныг дээр дооргүй, хүний өөрийнгүй бүгд л мэдэж байгаа. Ардчилсан нам олон намын нэгдлээс бүрдсэн бөгөөд тэр байшинг "Шинэ дэвшилт холбоо"-нд улсаас өгсөн юм билээ. Бид бол түрээслэгч.

Ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн доройтол зэрэг тулгамдсан асуудлаас иргэдийн анхаарлыг холдуулж, ардчиллынхны, ард түмний хайрт хүүгийн ариун нэрээр бохир улс төр хийхээ зогсоо.

Ард түмний татварын мөнгөөр боссон МАН-ын цагаан бунхан, сөрөг хүчин түрээсээр оршин сууж буй жижигхэн байшин хоёрыг харьцуулах ч боломжгүй. Хэн нь хэн гэдгийг ард түмэн харж байгааг санагтун" гэв.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    hovdiin hogiin hulgaich gantumur

  • З
    Зочин

    та бүхнийг одоо тогос шиг гоёоод хөхөө шиг донгодоод ирсэн ч сонгохгүй энэ 34 жилийн дээрэм хулгайг чинь бүгд мэддэг болсон

  • И
    Иргэн

    Монголын боловсролын салбарыг мүүнжүүлсэн энэ этгээд бас л солиорох нь

  • З
    Зочин

    Худлыг мянга давтахаар үнэн болдог гэнэ үү

  • З
    Зочин

    Ooh ogson hvntei ogloo bosood zargaldana gedeg shig Ardchilalin buynaar jaahan mongotei bolohoor hvmvvs ih l cholootei amaa urah shaham vzel bodloo ilerhildeg boljee torin nert zvtgelten Zorigin hoshoog bvv zailuulna gej bitgi yri Ard tvmni setgeleer handivaar hongoor bvteegdsen hovor hoshoo Haramsaltai

  • З
    Зочин

    Алуурчид тодорхой үйлээ эдлээд явж байгаа .Ардчилал нэрээр улсаа худалдагсад бүгд Тэнгэрийн гэсгээл хүртэнэ.

  • Ш
    Шарав

    Ардчлалын өргөө барина гээл хандив аваад байсан юу болсон бэ? АН ямар арчаагүй байгаа

  • З
    Зочин

    Тэгээд ахад нь чөлөөлж өгнө үү гээд бичиг ирчихсэн байсан биз дээ . Өөрөө юугаа ч ойлгоогүй жинхэнэ хаваршаад явж байгаа юм бишүү

  • З
    Зочин

    МоАХ-оос улбаатай ШДХолбоо гэж юу гэсэн үг вэ?! Юмыг бичихдээ судалгаа ул суурьтай бичиж бай хэрэгт орно шүү!!!?? 2 тусдаа байгууллага 1990 онд байгуулагдсан. МоАХ-с АНам үүссэн. ШДХолбооноос ҮДНам үүссэн.

  • З
    Зочин

    Xucdag gambir ve chi.

  • Т
    Төвд

    Хуцаарай Гантөмөр өө

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda