Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдад нэр дэвшигчээс “Ш.Отгонбилэгийг буцааж, Эрдэнэтийн захирлаар тавина“ гэх баталгааг МАХН, Н.Багабанди шаарддаг байв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:elbegdorj eronhiilogch/Ebi.jpg

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа дамжуулан С.Зориг агсныг амиа алдахаас өмнөх Ерөнхий сайдын томилгоотой холбоотой асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр,

"Коммунистууд увайгүй. Ерөнхий сайд болох гэж байсан гээд л хуучин, шинэгүй чичрэх юм. С.Зориг алагдах хүртэл энэ үг тэдний амнаас гараагүй. Харин алахаас бусдаар түүнийг гутааж доромжилдог байсан юм. Н.Багабанди тэр үед Тамгын газрынхаа бичигт МҮАН-аас Ерөнхий сайд байх боломжтой гэж нэр дурдахдаа С.Зориг гэж оруулаагүй.

Ерөнхий сайдад нэр дэвшигчээс "Ш.Отгонбилэгийг буцааж, Эрдэнэтийн захирлаар тавина" гэх баталгааг МАХН, Н.Багабанди шаарддаг байв. С.Зориг тэр үед Монгол-Оросын ЗГ-ын коммиссын дарга. Тийм шахалтад "поёзд ушёл" буюу "боломжгүй" гэж хариулаад нүүр өгдөггүй байв. Тэд С.Зоригийг Ш.Отгонбилэгийг халсан гол буруутны нэгээр тодруулчихсан байсан цаг" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • Z
    Zochin

    Ene medej bsan oroltsoogui gej heleed bgan bishvv 🤔🤔🤔

  • З
    Зочин

    Отгонбилэг алсан болгох нь дээ чи биш юм бол хэл л дээ бүгдийг мэдэж байгаа шдээ үүл Булган та 3