ЭМИЙН СОНСГОЛ: Эмийн үнийн өсөлт ба шалтгаан, хугацаа дууссан эмийг устгахад илэрсэн зөрчлийн талаарх нотлох баримтыг судална

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:emiin tur horoo/уцөацу.jpg

Эмийн үнийн өсөлт, чанарын талаарх нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилнэ. Өчигдрийн сонсголоор Монгол Улс дахь эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтны нөлөөлсөн байдал, Төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлыг судалсан билээ.

Тэгвэл өнөөдөр /2024.04.16/ эмийн үнийн өсөлт ба шалтгаан нөхцлийн талаар хэлэлцэнэ. Үүнд эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, эмийн үнийн ил тод байдал, өнөөгийн нөхцөл байдал, хугацаа дууссан эмийг устгахад илэрсэн зөрчил зэрэг дэд сэдвүүдээр ярилцана.