Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМИЙН СОНСГОЛ: Их төгөл ХХК, Монголфарм ХХК, Аялуун фарм зэрэг компаниуд Онцгой эрхт гэрээний хүрээнд хэд хэдэн эмүүдийн үнийг 2-4 дахин нэмсэн зөрчлийг тогтоосон
10

Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор худалдан авах ажиллагааны гажуудал эмийн үнэд нөлөөлсөн байдлыг шинжээчийн дүгнэлтээр сонсож байна. Энэ үеэр шинжээч "Их төгөл ХХК, Монголфарм ХХК, Эм эн жи би ХХК, Аялуун фарм зэрэг компаниуд Онцгой эрхт гэрээний хүрээнд хэд хэдэн эмүүдийн үнийг 2-4 дахин нэмсэн зөрчлийг тогтоосон" гэлээ.



