Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрөө засварлаж ҮАГ-т хүргүүлэх хугацаа өнөөдөр дуусна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/03/мөрийн хөтөлбөр (3).jpg

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчид дэвшүүлж буй мөрийн хөтөлбөртөө аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах хуулийн заалттай байдаг. Үүний дагуу 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлсэн боловч 27 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөрийг хуулийн шаардлага хангаагүй хэмээн буцаагаад байсан.

Үүний дагуу нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө засварлаж ҮАГ-т дахин хүргүүлэх ёстой байдаг. Тэгвэл мөрийн хөтөлбөрөө дахин хүргүүлэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болох бөгөөд ҮАГ мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг энэ сарын 26-нд СЕХ-нд хүргүүлэх юм.