Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ц.Туваан: Би улстөржөөгүй. Эмзэглээд байх шаардлагагүй, С.Чинзориг сайд аа
00

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар мэдээллийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан болон Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар эмийн лабораторитой холбоотой асуудлаар хоорондоо зөрчилдөв.



