Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн тогтоолыг Төрийн нууцаас гаргана
30

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахалж буй. Тэрбээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгийн явцыг танилцуулсан ба "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн тогтоолыг Төрийн нууцаас гаргах шаардлагатай" гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл эх сурвалжийн өгч буй мэдээллээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн шүүхийн тогтоолыг ажлын хэсгийн саналаар ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар оруулж, нууцаас гаргах аж.


.webp)
