Маргааш нийслэлд 14 хэмийн дулаан, шороон шуурга шуурна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar havar/_M1A0773.jpg

Маргааш нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.