СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голын уснаас нэр, нас, хаяг тодорхойгүй эмэгтэй хүний цогцос олджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tuul gol tohijilt/туул гол.jpg

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Туул” голын усанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг ОБГ-т Цагдаагийн байгууллагаас тавдугаар сарын 12-ны өдрийн 13:10 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй эмэгтэй хүний цогцос “Туул” голын эргээс 30 орчим метрт голын салаанд хайргадаж тогтсон байсныг аврах завь ашиглан ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.