ЗӨСҮТ: Зургаан нуур, усны орчимд 12 зүйлийн 1015 шувуу тоологдож, 41 хувь нь шувууны томуу өвчинд мэдрэг байна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:9 өглөөний уулзалт/тоодог шувуу.jpg

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв хаврын ус намгийн нүүдлийн шувуудын ажиглалт тандалт судалгааг Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших Бага гүн, Их гүн, Аяга нуур, Дэлбэрхий, Бөөрөлжүүт, Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт Цагаан нуурын тогтоосон цэгт газруудаар 350 км зам туулан хийжээ.

Тандалтаар дээрх 6 нуур усны орчимд 4 багийн 12 зүйлийн 1015 шувуу тоологдсон. Нийт тоологдсон шувуудын 45.1% нь шувууны томуу өвчинд мэдрэг галуутны багийн 7 зүйл шувуу байгаа нь шувуудаар дамжих халдварын эрсдэлтэй байгааг харуулж байна.

Ажиглалт судалгаагаар шувууны үхдэл, зэм болон халдварт өвчний шинж тэмдэг бүхий шувууд тоологдоогүй байна.