Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Найрамдал зуслангийн хоёрдугаар ээлжийн захиалга маргааш 11.00 цагт нээгдэнэ
00

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны захиалгаа авч эхэлсэн. Эхний ээлжийн захиалга өчигдөр нээгдэж, бүртгэл явагдаж дууссан. Тэгвэл хоёрдугаар ээлжийн захиалга энэ сарын 15-нд буюу маргааш 11.00 цагт nairamdal.mn хаягаар нээгдэх юм.
Захиалга өгөхийн тулд та бүхэн 11.00 цагаас өмнө сайтад нь бүртгэлээ үүсгэсэн байх шаардлагатайг анхаарна уу. Мөн хоёрдугаар ээлж ирэх зургаадугаар сарын 9-16-ны хооронд 7 хоног байх бөгөөд 7-12 насны хүүхдүүд хамрагдана. Төлбөр 476.500 төгрөг байх аж.



