Гал түймрийн 26 хувь нь цахилгааны аюулгүй байдал алдагдсанаас болжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:ontsgoi bdl.jpg

Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн нийт гал түймрийн нийт дуудлагын 26 хувийг цахилгааны аюулгүй байдал хангагдаагүйтэй болохыг мэдээлэв. Иймд дараах зөвлөмжийг өглөө.

Стандартын шаардлага хангасан кабель утас, цахилгаан хэрэгслийг ашиглах

Цахилгааны хэт ачаалал үүсгэхээс сэргийлэх, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах

Шалбарсан, зарим хэсгээрээ гэмтэлтэй цахилгаан утас ашиглахгүй байхыг зөвлөж байна.

Өчигдөр гэхэд л Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг хүнсний дэлгүүрт хөргөгч шатаж утаажилтын бүсээс 328 иргэн гарсан болохыг онцгой байдлын газраас мэдээлсэн юм.