Махны үнэ 300-500 төгрөгөөр нэмэгджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsetserleg/NewFolder/мах.jpg

Улаанбаатар хотод 2024 оны 5 дугаар сарын 13-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 3.6 хувиар, өмнөх 7 хоногоос 1.0 хувиар тус тус өссөн байна. Энэ талаар ҮСХ-оос дараах мэдээллийг өгөв.

"Хонины ястай махны үнэ өнгөрсөн долоо хоногоос 2,1 хувиар, үхрийн ястай мах 2,7 хувиар, өндөг 0,7 хувиар тус тус өссөн байна. Бусад нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад нэмэгдээгүй" гэв.

legacy:8  4/shine/440606789_750143243940687_6127137087511365959_n.jpg