ӨМӨЗО-ы их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг зарлалаа

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Бакалаврын хөтөлбөрт нэг жилийн хэлний бэлтгэл, дөрвөн жилийн үндсэн сургалт багтана.
Нэг. Тавигдах шаардлага:
Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна;
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.
Хоёр. Тэтгэлэгт багтах зардал:
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгт дараах зардал багтана:
Сургалтын төлбөр
Дотуур байрны төлбөр
Амьжиргааны тэтгэлэг /сарын 2500 юань/
Эрүүл мэндийн даатгалын зардал
Жич: Тэтгэлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн шинжилгээний зардал, оршин суух визийн зардал болон замын зардлыг өөрөө хариуцна.
Гурав.Суралцах сургууль болон мэргэжлийн чиглэл:
Тэтгэлэг горилогч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын танхимаас зөвшөөрсөн их дээд сургуулиудын дотроос 2 сургууль 2 мэргэжлийг сонгох бөгөөд сургуулиуд өөрсдийн боломжид тулгуурлан зохицуулалтыг хийх болно. 2024 оны тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:59 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ.
2024-2025 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах
их дээд сургууль
мэргэжил
бүртгэл
бүрдүүлэх бичиг баримт
сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/155698 холбоосоор авах боломжтой.



