“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:8.16/хурим/хурим 3.jpg

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран дөрөв дэх жилдээ “Хайрын амлалт” хуримын ёслолыг зохион байгууллаа. Өнгөрсөн онд тус ёслолын үеэр 46 хос хуримаа хийсэн бол энэ жил 70 хос хуримласан юм.

legacy:8.16/хурим/хурим 1.jpg

Хуримаа хийж буй Б.Үнэнбат, Ж.Бадамханд “Эхнэртэйгээ танилцаж, хамт амьдраад 25 жил болсон. Анх гэр бүл болохдоо л “Гэрлэх ёслолын ордон”-д хуримаа хийнэ гэж амлаж байсан минь биеллээ олж мөнгөн хуримаа хийж буйдаа баяртай байна” гэлээ.

legacy:8.16/хурим/хурим 2.jpg

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх болсон. Манай улс 2003 оноос Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар уг өдрийг тэмдэглэж эхэлсэн юм.