НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/12/39/NewFolder1/noatcopy.jpg

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт буюу энэ сарын 22-ны 13.00 цагт явагдана. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримт хамрагдахыг Татварын байгууллагаас мэдээллээ.

Сугалааны урамшуулалд:

3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/

4 орон таарвал /40,000-100,000/

5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/

6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/

7 орон таарвал /500,000- 10 сая/

8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод байгаа билээ.