Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Согтуугаар жолоо барьсан 62 тохиолдол бүртгэгдэж, 74 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ
00

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр 2090 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1590, гэмт хэргийн шинжтэй 113 дуудлага, мэдээлэл байна.
Мөн автомашин согтуугаар жолоодсон 62, хүний биед халдсан 33, эрүүлжүүлэх байранд хоносон 74 тохиолдол гарчээ.



