Цахим анги нээж, багшийн туслах АI болно

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:tsahim/_MPA2912.jpg

Боловсролын салбарт цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй AI EdTech Mongolia 2024” арга хэмжээ болов. Энэ үеэр БШУЯ-наас салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээлэл харилцаа, холбооны дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр үе шаттай хэрэгжүүлж ажлууд хийгдэж байгааг танилцуулсан. Тухайлбал,

төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр бүрийг боловсролын нэгдсэн сүлжээнд холбох,

цахим сургалтын тоног төхөөрөмжөөр хангах,

багш бүрийг компьютероор хангах,

утасгүй дотоод сүлжээний орчин бүрдүүлэх,

цахим анги байгуулах ажлын хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар арга хэмжээний үеэр танилцуулав.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын цахим шилжилтийн талаар мэдээллийг өгсөн юм. Дээрхээс харвал, боловсролын салбарт удахгүй цахим анги байгуулж, багшийн туслах AI болох бололтой.