ЦЕГ: Өчигдөр 67 согтуу жолоочийг саатуулав

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:osol/MPA PHOTO 2023-2-6324.jpg

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2216 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1718, гэмт хэргийн шинжтэй 109 дуудлага, мэдээлэл эзэлж байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 71 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 23 хэргийг нөхөн илрүүлжээ.