“Нарантуул“ захын уулзварыг маргааш нээнэ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2025/08/MPAPHOTO201881264.jpg

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Нарантуул захын уулзвараас Өгөөмөр зах хүртэлх авто замыг маргааш өглөө 06:00 цагт нээнэ. Авто замын засвар шинэчлэлтийн хүрээнд тус чиглэлийн замыг энэ сарын 20-ны өдрийн 23:00 цагаас хаасан юм.

Тус замыг асфальт бетоноор хучихаас гадна хашлагыг нь өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулж, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөн, тэмдэг тэмдэглэгээ хийж байна.