МАН-ын УЗ: ЗГХЭГ-ын даргын томилгоо болон Ерөнхийлөгчийн сонгуулийн штаб байгуулах асуудлыг хэлэлцэж байна

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
images (47).webp

Монгол Ардын намын Удирдах зөвлөл яг одоо төрийн ордонд хуралдаж байна. Хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн штаб байгуулах, ЗГХЭГ-ын даргын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Түүнчлэн намын аудитын тайланг хэлэлцэж буй аж.

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, дэмжсэн билээ. Үүнтэй холбоотойгоор хуульд заасны дагуу дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах учиртай ба намууд сонгуулийн ажилдаа яаравчилж эхэлж буй юм.