МАН-ын УЗ маргааш цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргын томилгоог хэлэлцэхээр ярилцжээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр орой төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанаар хоёр асуудлыг авч хэлэлцсэн аж. Тодруулбал, МАН-ын Бага хурлын гишүүдийн идэвх, оролцоо, хариуцлагыг дүгнэж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Хоёрдугаарт, Төв аймгийн МАН-ын хорооны бага хурлыг ойрын хугацаанд хуралдуулах шаардлагатай тул товоо тогтоох чиглэлээр намын хороо руу чиглэл хүргүүлэхээр болжээ.
Харин өнөөдрийн Удирдах зөвлөлийн хуралд ЗГХЭГ-ын даргын томилгоог энэ долоо хоногтоо багтаахаар ярилцсан. Гэхдээ Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал тул хэн нэгний нэрийг ярилцаагүй гэлээ. Хэрэв маргааш Ерөнхий сайд ЗГХЭГ-ын томилгоог оруулж ирвэл, УЗ цахимаар хуралдахаар ярилцсан аж. Мөн сонгуулийн штаб байгуулах асуудлыг ярилцаагүй гэв.

.webp)
