2025 оноос эндсэн хүүхдийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд тооцож Алдарт эхийн одонг олгоно

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
20
legacy:2026/02/58252/aldarteh.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тавдугаар сарын 13-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Улмаар уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар тавдугаар сарын 22-нд хэлэлцээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн байна.

Хуулийн төслийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх талаар зарчмын зөрөөтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хуулийн төсөлд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд оруулан тооцож алдарт эхийн одонг олгох зэрэг саналуудыг тусгасан байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    ЭЭЖ

    Энэ рдон мядаалаар ялгаврлахаа болилдоо.Хэдэн ч хүүхэд төрүүлсэн бай эх хүн.Нэг ч бай зургаа ч бай төрүүлсэн хүүхдийх нь тоогоор халамжаа л сайжруулалдаа тэгж л юм хийх гээд байгаан бол.Бас тэр талийгч болсон хүүхдийг нь сануулж нус нулимстай нь хутгаж яах гээвээ.

    • Х
      хүннү

      үгээ бодож бич! Нэг хүүхэд гаргачаад одон авах гээ юу? Нас барсан хүүхдийг хүүхдийн тоонд оруулах нь зөв. Төр зөв шийдвэр гаргасан байна. Зөвхөн одон өгөх асуудал биш монголын хүн амыг өсгөх бодлого. Хүүхэд бүрт сарын 100 мянгыг өгдөг ч гэсэн хүн амаа олон болгох бодлого.