Нэг хоногт 506 хүн ГССҮТ-д ханджээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:gemtliin emneleg/20131030044836-c6cc6a77.jpg

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр 506 хүн эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 425 нь төв эмнэлэгт бол 81 нь салбар эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Ачааллын хувьд харьцангуй байгаа нь иргэдийн зүгээс "шинэ салбар эмнэлгийн байршлыг сайн мэдэхгүй учраас мэддэгээрээ хол ч ГССҮТ-д ирсэн" гэдгийг ярьж буй.

Бүтэн 10 жилийн турш царцсан хуучнаар Түлэнхийн төв эмнэлэг одоогийн ГССҮТ-ийн салбар эмнэлэг болж өнгөрсөн оны намар албан ёсоор үүдээ нээсэн юм. Гэвч бидний мэдэх ГССҮТ-д ачаалал ийн төвлөрсөөр байна. Тус төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн гэмтлийн эмч П.Батсайхан хэлэхдээ "Зуны амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбоотой эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Зургаадугаар сараас эхлэн долдугаар сард оргил ачаалал ихэснэ. Энэ нь зам тээврийн осолтой холбоотой" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дайтаж байгаа Орос, украйнаас л олон хүн нэг хоногт шардаж гэмтсэн байна шдээ. Бурхан багшийн өдрөөр буян үйлдэх биш бүр эсэргээрээ нүгэл үйлдэлт нь дэндсэн харагдаж байна. Ер нь манай иргэд ёс зүй их муутай. Иймд хуулийнхаа шийтгэх санкцыг чангалах хэрэгтэй. Тухайлбал, авгай хүүхдээ болон өөр иргэнийг зодсон гэмт хэрэгтний баруун гарыг тохойгоор нь тайрч хаях хэрэгтэй. Мөн хөлөөрөө өшиглөсөн бол хөлийг нь тайрч хаях хуультай больёо. Тэгж байж энэ тэнэг ёс зүйгүй иргэд чинь ухаажих болноо.