Ц.Мөнх-Оргил: Надад элчингээр ажиллах санал ирээгүй, ирэх ч үгүй

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
30
legacy:Munh-Orgil gishuun/MPA PHOTO 2016-0017.jpg

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Элчин сайдаар томилох тухай мэдээлэл гараад буй. Тэгвэл дээрх асуудлаар өөрөөс нь тодрууллаа. Тэрбээр,

"Хуульч хүний хувьд УИХ-д боломжийн ажилласан. Эрхзүйн шинэчлэл, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх ажилд өөрийнхөө хувь нэмрийг оруулсан гэж бодож байна. Уг нь өшөө их зүйл хийх бололцоо байсан. Гэхдээ УИХ-ын ажлын онцлог нь нэг хүнээс хамаардаггүй. Надаас хамаарч байгаа зүйл байгаа ч гэсэн шийдвэр нь дандаа хамтых байдаг. Надад элчингээр ажиллах санал ирээгүй, ирэх ч үгүй" гэлээ.