Гал түймрийн 37 дуудлага бүртгэгджээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/02/zurag1120220131T093549.7981.jpg
legacy:Ganhuyag ETT/gal tuimer/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны дөрөв, гал түймрийн 37 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Түүнчлэн Онцгой байдлын алба хаагчид 37 иргэний эрүүл мэнд, амь нас, нийт 11 тэрбум 231 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

ОБЕГ-аас цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, гэнэтийн хүчтэй аадар бороо, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг иргэдэд анхаарууллаа. Мөн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, гол, усны осол, гал түймэр, осол гэмтлээс хамгаалахыг зөвлөж байна.