Эверестэд амь эрсэдсэн хоёр уулчинд зориулсан зул өргөх ёслол болно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:441233964_368505526220756_6863090173636018245_n.png

Маргааш орой 20.00-22.00 цагийн хооронд дэлхийн дээвэрт амь эрсэдсэн хоёр уулчиндаа зориулж зул өргөх ёслолыг Сүхбаатарын талбайд уулчин нөхдийнх нь зүгээс зохион байгуулахаар болжээ. Зул өргөх ёслолд оролцохдоо өөрсдөө зул авчирч, хог хаяхгүй, хог хийх ууттай ирэхийг анхааруулсан байна.

Мөн галын аюулаас сэргийлж, хөөрдөг зул, дэнлүү авчрахгүй байхыг зөвлөлөө. Зулыг 8848 гэсэн тоо хэлбэртэй асаах тул зул асаах үедээ анхаарал болгоомжтой байх, аль болох энд тэндээс асаахгүй байх согтууруулах ундаа хэрэглэхгүй, хүндэтгэлтэй оролцохыг Улаанбаатар аялагч клубээс зөвлөсөн байна.