Зөвшөөрөлгүй 2 ширхэг ургаа бэлтгэж, байгаль экологид 330 мянган төгрөгийн хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/bvv/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Иргэн Д нь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс энэ сарын 18-ны өдөр зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг ургаа бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр 330.362 төгрөгийн хохирол учруулжээ. Мөн хууль бусаар бэлтгэсэн 39 ширхэг хус модыг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.