ТАНИЛЦ: ҮХЦ-ийн гишүүнд санал болгосон Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Батрагчаа гэж хэн бэ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өчигдөр /2024.05.27/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 13, 14 дүгээр захирамжийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.
Тодруулбал, Р.Батрагчаа, Б.Болдбаатар нарыг ҮХЦ-ийн гишүүнд санал болгосон юм. Тэгвэл Р.Батрагчаагийн товч намтарыг танилцуулж байна.
БОЛОВСРОЛ:
1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/
2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр
2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс
2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/
Ажилласан байдал:
1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор.
2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багш
2005-2006 онд Их Британийн Берримен хуулийн фирмд туслах хуульч
2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч
2008-2009 онд “Монголиан энд Глобал Лоёорс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч
2010-2014 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч
2012 оноос дэлхийн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээний шүүгч
2013-2016 онд Өмгөөллийн “Эй энд Эй Партнерс” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч
2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга
2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга
2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс 2024 он хүртэл ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажилласан.
2024 оны нэгдүгээр сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.



