Нэг сарын хугацаанд 1400 гаруй хоршоо шинээр байгуулагдаж, 150 хоршоонд нийт 10 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
30
legacy:amarbat/horshoo 2.jpg

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж өнгөрсөн нэг сарын хугацаанд улс орон даяар хөдөлгөөн өрнүүлээд буй юм.

Тодруулбал, өнөөдөр "Шинэ хоршоо" хөдөлгөөнөөс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг хүргэлээ.Өнгөрсөн 04 дүгээр сарын 24-ний өдөр Засгийн газраас "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг өрнүүлэх тухай тогтоолыг баталсан. Хөдөлгөөний хүрээнд 21 аймаг, 330 суманд нийт 15 мянга гаруй малчинд мэдээлэл өгч ажилласан байна. Мөн нэг сая гаруй малчдад цахим хэлбэрээр мэдээлэл хүргэж ажилласан талаар хөдөлгөөнөөс мэдээллээ.

Тэгвэл хөдөлгөөн өрнөсөн нэг сарын хугацаанд 1400 гаруй хоршоо шинээр байгуулагдаж, тэдгээрийн 600 гаруй нь арилжааны банкуудад зээлийн хүсэлтээ судлуулж байна. Мөн 150 гаруй хоршооны зээл баталгаажиж нийт зээлийн дүн 10 тэрбум төгрөг болжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ нэг л сэжигтэй нөхдүүд малчдад хайр зарлаад ухаан алгаа. Цаана нь юу байнаа.

  • З
    Зочин

    Бидний амьдрах нөхцлийг сайжруулахад зарцуул гэж татвар төлж байхад сонгуулийн авилгад зарцуул гэж татвар төлдөггүй байгаа шүү. Наад авилгалаа зогсооно уу малуудаа.

  • Z
    Zochin

    Бидний төлсөн татвараар малчдад сонгуулийн авилга өгч байх шив дээ. Бидний амьдралын нөхцлийг сайжруулж өгөөрэй гэж бид татвар төлдөг болохоос авилга өгөөдөх гэж татвар төлдөггүй байгаа шүү.