Н.Өнөрцэцэг: Төрийн нууц мэдээллийг хадгалсан гэж намайг буруутгаж байгаа. Гэхдээ би үүнийг ойлгохгүй байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 13 сек
20
legacy:unuruu setguulch/6569a4ed1431cf7f0c8d8de3 copy.jpg

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх хэрэгт шалгаж эхэлсэн байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно.

Тэрбээр шүүх хуралд орохын өмнө "Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ өгнө. Намайг дөрвөн зүйл ангиар яллахаар прокуророос шүүхэд шилжүүлсэн. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад олон эргэлзээтэй асуудлууд үлдсэн. Төрийн нууц мэдээллийг хадгалсан гэж намайг буруутгаж байгаа. Гэхдээ би энэ хэрэгт яагаад холбогдчихоод байгаагаа ч ойлгохгүй байна. Төрийн нууц мэдээллийг хадгалсан хүн байгаа юм бол задруулсан хүн байх ёстой. Тэгвэл задруулсан гэмт хэрэгтэн нь хэн юм бэ. Хэн гэдэг хүн надад төрийн яг ямар нууцыг өгсөн юм. Би нэг сайдын нэр сонссон.

Тэр хүн нь хэн юм. Гэхдээ ямар ч тийм баримт илрээгүй байхад яагаад намайг холбоод байгааг гайхаж байна. Миний машин, гэр, ажлаас олдсон бол би хадгалсан гэж хэлэхсэн. Энэ мэтээр мэдэхийг хүссэн олон асуудлууд байна" гэв.

Түүнд Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

  • Н
    Нэргүй

    За энэ ч төрийн нууц гэсэн нэрийн дор ЗХЖШ болон цэргийн асуудал, тодруулбал цэрэгт дайчлагдаж зодуур амт үзсэн болон хал цэргийн дэглэлт нь тэдний ажилдаа хайнга ханддагийг түмэн олон мэддэг болсоор удаж бна. Нарийн яривал зарим цэргийн ахлагч, дарга нарын үйлдэл бодитой шүү дээ. Ц.Хүрэлсүх гуай л хамгаалаад бгаа болохоос ард иргэд бодит үнэнийг хэлсээр ярьсаар л байгаа шүү дээ. Тэд хахуульд дуртай түүнийгээ ч хэлдэг шаарддаг нь худлаа юу??? Эх орноо хамгаалахаар цэрэгт очиж тангараг өргөсөн хөвгүүдийг нухчин дардаг дарамтладаг нь бултавч бултайж л бгаа нь нүдний өмнө ил л бна шүү дээ. Цэрэгт яваад дэглүүлээд харах, сонсох эрхтнээ алдах, зэрэмдэг болсон талаар ТВ сонин хэвлэлүүдээр гараад л бна шүү дээ. Түүнийгээ засаж залруулахын оронд сурвалжилсан хүнийг шоронд хийдэг нь шударга ёс юм уу??? Өнөөгийн төр барьж бгаа Хүрэлсүх гуай өөрөө банкнаас 14 сая ₮-өөр казинодсон нь тухайн үедээ шуугиан тарьж бсан бус уу? Түүнийг ард түмэн мартаагүй ой санамж хэвээрээ бгаа шүү...