Олимп, тив, дэлхийн наадмаас медаль хүртсэн тамирчид Эрүүгийн хариуцлага хүлээсэн бол сар бүрийн мөнгөн урамшууллыг ял эдлэх хугацаанд зогсооно

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 8 сек
100
legacy:2024/05/tuvshh.jpg

УИХ-ын чуулганаар өчигдөр /2024.05.28/ Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.

Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж,

допингийн эсрэг үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг тусгай бүлэг болгон оруулах,

Дэлхийн допингийн эсрэг дүрмийг үндэслэн допингтой холбоотой маргааныг олон улсын спортын арбитрын шүүхээр шийдвэрлэж байх,

Нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагчид таван жил тутам нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгох,

олимп, тив, дэлхийн наадам, аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин эрүүгийн хариуцлага хүлээсэн бол сар бүрийн мөнгөн урамшууллыг ял шийтгэл эдлэх хугацаанд зогсоох зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргажээ.

Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ.

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар төр засгаас нэг сард 154 сая төгрөгийн урамшуулал авдаг нийт 67 тамирчин байжээ.

Үүнээс хуулийн хариуцлага хүлээсэн нь олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр байна. Түүний хувьд нийт 7.5 сая төгрөгийг урамшуулал болгон авдаг байв.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Т.ГАНЗУЛ

    МИНИЙ НУУЦ АМРАГИЙН ШАГНАЛ УРАМШУУЛАЛЫГ НАСААР НЬ ХАССАН Ч АМЬДРАХ ЧАДАЛТАЙ БАЯН ! ТЭР МУУ ЭНХБАТЫН АМЬ ЮУ ЮМ .

  • З
    Зочин

    Давхар яллаад яах вэ? Хэдэн хүүхэд нь яаж амьдарч байгаа болдоо.Өмөөрөх гэсэнгүй ….

  • И
    Иргэн

    Түвшинбаярыг намнаж байгаа юм байна л даа хэдэн их наядаар нь хулгайлсан хулгайч нараа яаж ч чадахгүй байж унасан дээр нь дэвсэлдэг муухай монгол занг яалтай билээ

    • Х
      Хүн алсан хүнийг өмөөрч нтр.

      Дахиж ийм зүйл гарахаас сэргийлж, хатуу шийдэх нь үөв биш үү

  • З
    Зочин

    Хүн хөнөөчихөөд байхад, хасах хэрэгтэй. Хохирогчийн ар гэрт өгөх хэрэгтэй.

    • З
      Зочин

      Хохирогчийн ар гэрт хамаагүй. Өгөхгүй байхад л болно

  • З
    Зочин

    Манайх шиг медаль авсан тамирчиндаа сар бүр мөнгөн тэтгэмж өгдөг улс орон манайхаас өөр баыхгүй шүү. Иймд энэ сар бүр өгдөг тэтгэмжээ зогсоох нь зөвөө. Үүнийг анх хүзүүгүйдорж л санаачилсан. Тэнэг хүн улс орноо хохироох л юм хиыдэг. Олимп тив дэлхийн аварга болсон хүнийг нэг удаа л 100 сая хүртэл төгрөгөөр шагнах хэрэгтэй.

  • З
    Зочин

    Түвшинбаярт зориулаад хуулиа өөрчилж бгаа юм уу? Муухай л бна даа. Эхнэр хүүхдүүд нь яаж амьдрах юм?

  • О
    Од

    Ял эхлэхээсээ өмнө авсан учир хасах үндэслэл байхгүй

    • З
      Зочин

      Логик нь хаана вэ. Эргүү дагз минь