СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орхон, Буянт, Завхан, Хараа голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см-ээр нэмэгджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:gol uyer/362287244_796528799140018_3419225827331095597_n.jpg

Тавдугаар сарын 29-ний өдрийн байдлаар Орхон голын адгаар, Хангай нуруунаас эхтэй Буянт, Завхан, Хэнтий нуруунаас эхтэй Хараа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн бол Ховд гол Мянгад сум, Булган гол Байтаг сум, Үенч гол Үенч сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давсан байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.