“Шунхлай“ ШТС-ыг чөлөөлсөн хэсэгт 300 метр урттай үерийн далан барьж эхэллээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2024/05/56бёббё.jpg

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах ажлын хүрээнд “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болон Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ажилласан байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд голын дагуу байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр буулгаж, газрыг чөлөөлсөн бол өнөөдөр үерийн болон голын ай савыг хамгаалах барилга, байгууламж барьж эхэллээ. Нийт 300 метр орчим үерийн даланг 14 хоногт барьж дуусгахаар төлөвлөсөн аж.