“Галзуу хулгана”-д суусан нэг хүүхэд ухаан алдаж, улмаар амь насаа алдлаа

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:8 12/parkkk.jpg

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу "Хүүхдийн Парк"-ийн "Галзуу хулгана" тоглоомоос нэг хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Өнөөдөр 13-15 насны нэг хүүхэд "Галзуу хулгана" тоглоом дээр тоглож байгаад буухдаа ухаан алдсан гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газар үзлэг, шалгалт хийхэд нас барсан байсан тухай мэдээллээ.