Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Г.Буяндорж нарын хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа
10

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Г.Буяндорж, Э.Хурцаа, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Х.Гантулга, Л.Намнансүрэн, Ч.Ууганбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, хохирогч, иргэний хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул, хохирогч С.Билэгт, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан гомдлыг үндэслэж хянан шийдвэрлээд тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.



