Ерөнхий прокурорын орлогчоор О.Машбатыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 28 сек
40
legacy:2024/05/прокурор.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр (2024.05.29) Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн албан тоот бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Тус албан бичигт, “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэжээ.

О.Машбатын намтар

legacy:1 egnee uurchlult/Zuvlukh_GGR53001-200x300.jpg

Очирсүхийн Машбат нь 1988-1998 онд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургууль, 1998-2002 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2002-2005 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсөж, 2005-2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Япон, Солонгос, Египет зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн.

2002-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт туслах ажилтан

2007-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн

2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтсийн дарга

2014-2015 онд Монголын Хуульчдын холбоонд Ажлын албаны дарга

2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор

2017-2019 онд Нийслэлийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурор

2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газарт Тамгын газрын дарга, ахлах прокурор

2020-2021 онд Монгол Улсын Шадар сайдын хуулийн асуудал хариуцсан зөвлөх

2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын даргаар тус тус ажиллаж байсан.

Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байсан. 2013 оноос одоог хүртэл Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ө
    Өвгөн

    Харах царайны хулгайчууддаа үнэнч явж ирсэн хүний аяар царайны гөлөг л байна шүү дээ .энэ төрийг ээ яана даа.

  • З
    Зочин

    Монголын прокурор тэдний салбар прокурор систем бүхэлдээ мафийн системд орсон тэндээс шударга ёсыг хүлээх хэрэггүй .тэд энгийн иргэдэд хэзээ ч хууль ёсний дагуу үйлчилгүй

  • З
    Зочин

    Монголын прокурор гэдэг бол бүхэлдээ маф

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol