“Бэлтэс мөрөн“ ХХК-ийн удирдлагуудад холбогдох гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:beltesmoron/402940289_657757589865125_5385496503228956824_n copy.jpg

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Спортын ордонд үргэлжилж байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч 3, иргэдийн төлөөлөгч 1, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, хохирогч нарын өмгөөлөгч 7, шүүгдэгя нарын өмгөөлөгч 7, нэр бүхий 4 иргэний хариуцагч, гэрч 1, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 19 ажиглагч шүүх хуралдаанд оролцож байна.