ШИНЖЭЭЧ: Хамгийн их хайгуулын лицензыг Дундговь аймагт, ашиглалтын лицензыг Өмнөговь аймагт олгосон байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:8  4/sonsgol1.png

“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” сонсгол аймаг, нийслэлийн засаг дарга нарын олгосон тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллээр үргэлжилж байна.

Тодруулбал, 2015-2023 оны хооронд Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай зэрэгцүүлэн олгосон байдлыг судалж гаргажээ. Үүнд Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий аймгийн газар нутгийн хэмжээнд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд хамаарч байгаа юм.

legacy:9 hult tug dalbaa/тусгай  зөвшрөөлө 2221.PNG

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 78 байх бөгөөд эдгээрээс хамгийн их тусгай зөвшөөрөл олгосон нь Дундговь аймаг буюу нийт 31 зөвшөөрөл олгосон байжээ.

Харин түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 10 байх бөгөөд хамгийн олон зөвшөөрөл олгосон аймаг нь Өмнөговь аймаг бөгөөд нийт 6 тусгай зөвшөөрөл олгосон байна.