Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦЕГ: Найз охиноо дайрч, амь насыг нь хохироосон гэх залууг цагдан хорьжээ
20

Zogii.mn сайтад 21 настай охиныг найз залуу нь дайрч улмаар ГССҮТ-д 20 гаруй хоног хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрөгч ням гарагт /2024.05.28/ нас барсан талаарх мэдээлэл гарсан байдаг. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,
"Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт найз охиноо тээврийн хэрэгслээр мөргөж, улмаар хохирогч эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан хэргийн холбогдогч Б-г цагдан хорьсон байна" гэв.
Ташрамд дуулгахад, БГД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс хэрэгт холбогдогчийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байсан юм.



