Я.Содбаатарыг МАН-ын генсекээр СОНГОЛОО

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:man baga hural/Sodoo.jpg

МАН-ын Бага хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатарыг генсекээр жинхэллээ.

Тодруулбал, тус намын Удирдах зөвлөл энэ сарын 3-нд хуралдаж, Удирдах зөвлөлөөс намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Я.Содбаатарыг томилсон. Харин өнөөдрийн Бага хурлаар Я.Содбаатарыг ийнхүү томилсон юм.

Сануулахад, МАН-ын генсекээр ажиллаж байсан Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул ийнхүү түүний орны хүнийг томилж буй нь энэ юм.

legacy:man baga hural/Sod.jpg