МАН-ын Бага хурал хаалттай хуралдаж байна

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:Oyunerdene 2024/baga hural/449362594_8441565532530560_2364982261630350485_n copy.jpg

МАН-ын бага хурал өнөөдөр 18:00 цагаас хуралдаж, намын ЕНБД-аар Я.Содбаатарыг жинхлэх асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч УИХ-ын чуулганы хуралдаан давхацсан тул цаг бага зэрэг хойшилж, 20:30 цагаас Бага хурал хаалттай хуралдаж эхэллээ. Хуралдаанаар ЕНБД-ыг жинхлэхээс гадна намын зарим дотоод асуудлыг хэлэлцэж аж.

Сануулахад, мягмар гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Я.Содбаатарыг тус намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.