II улирлын НӨАТ-ын баримтаа маргаашийн дотор амжиж бүртгүүлээрэй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/12/39/NewFolder1/noatcopy.jpg

Иргэн та II улирлын буюу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа маргааш буюу энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй.

Ингэснээр танд II улирлын буцаан олголтоо авах эрх үүсэх юм. Харин буцаан олголтын тухайд, баяр наадмын дараа буюу энэ сарын 20-ны дотор олгогдоно гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээлсэн билээ.