ШУУРХАЙ: АН-ын ҮБХ хуралдаж, хамтарсан ЗГ-т орж ажиллах нь ЗӨВ гэж үзлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:ardchilsan nam UBH/ubh gantumur.JPG

АН-ын Үндэсний бодлогын хороо 18:00 цагт цахимаар хуралдаж эхэлсэн. Тэгвэл дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, хуралд оролцсон гишүүдийн дийлэнх нь буюу 92 хувь нь Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг дэмжиж, хамтарсан ЗГ-т орж ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

Сануулахад, өнгөрсөн пүрэв гарагт тус намын Улс төрийн зөвлөл хуралдаж, хамтарсан ЗГ-т орж ажиллах саналыг дэмжсэн шийдвэрийг гаргасан байдаг. Мөн ХҮН намын Төлөөлөх зөвлөл баасан гарагийн орой хуралдаж, хамтарсан ЗГ-т орж ажиллах МАН-ын саналыг хүлээж авсан юм.