Ардчилсан нам УИХ-д 42 суудал авсан тул Л.Гантөмөр намаа үргэлжлүүлэн удирдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Gantumur Lu/326000836_1166807710617027_7934548826071525179_n.jpg

АН-ын ҮБХ өнөөдөр /2024.07.07/ цахимаар хуралдаж, зарим шийдвэрүүдийг гаргалаа. Бид өмнөх мэдээллээрээ ҮБХ-ны хуралд оролцсон гишүүдийн 92 хувь нь хамтарсан ЗГ-т орж ажиллах нь ЗӨВ гэж үзсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл АН-ын даргаар Л.Гантөмөр үргэлжлүүлэн ажиллахаар болжээ. Тодруулбал, АН-ын Үндэсний дүрмийн хорооны дүгнэлттэй холбогдуулж, “УИХ-д 42 суудал авсан тул Л.Гантөмөрийн бүрэн эрхийг сунгасанд тооцсугай” гэх тогтоолыг уншиж танилцуулсан бөгөөд үүнийг ҮБХ-ны гишүүдийн 85 хувь нь дэмжсэн байна.